Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах сорилтод СЕХ Азийн орнуудаас анх удаа нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нээлттэй Засгийн түншлэлийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулган Филиппин улсад энэ сарын 5-7-нд боллоо.
Уг чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга
Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар
оролцож, Сайд нарын түвшний хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтуудад сонгуулийн эрх
зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, туршлага солилцов. Нээлттэй
Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын
санхүүжилтийн ил тод байдлыг хангах сорилтод Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хороо Азийн орнуудаас анх удаа нэгдсэн юм. Тус түншлэлийн хяналтын хороо
Сонгуулийн ерөнхий хорооны санаачилгыг хянаж үзээд, Ази тивээс сорилтод нэгдсэн
анхны улс хэмээн батлан, чуулганы үеэр гэрчилгээ олголоо.
Ази, Номхон далайн орнуудын Бүсийн чуулганд тус бүсийн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцож ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачилгыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн гэж СЕХ-ноос мэдээллээ.