УВС: Улаангом сумын ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 19-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-11 08:54:07

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улаангом сумын ИТХ-ын зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж, сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдааныг 2 дугаар сарын 19-ний 9:00 цагт хийхээр товлолоо.


Ээлжит гуравдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, аялал жуулчлалын маршрут тогтоох тухай, Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-т хөрөнгө шилжүүлэх тухай, Улаангом сумын ИТХ-д олон нийтийн цагдаа (төсөв) шилжүүлэх тухай, Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох тов тогтоох тухай, Улаангом сумын 6-р багт автобусны маршрут нэмэх тухай, Гэр хорооллын хогийн хураамж нэмэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол, Улаангом сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө батлуулах тухай, Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хөрөнгө актлах тухай, Улаангом сумын 2, 3, 7 дугаар цэцэрлэгийн хөрөнгө актлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ