Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-01-24 17:18:04

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. БНСУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн Налайх дүүрэгт хаагдсан уурхайг нөхөн сэргээх төслийг эхлүүллээ.


Тодруулбал, “Нүүрсний хаагдсан уурхай орчмын тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлж, ногоон үйлдвэрлэлийн инновацын орчныг бий болгох” төслийн удирдах хороо хуралдаж, 5 жилийн хугацаанд хийх ажлаа ярилцжээ. Тухалбайл, нүүрсний уурхайгаас үүдэлтэй, хаагдсан арваад газрын хөрсний бохирдлыг багасгах, хөрсний суулт хотойлтыг нөхөн сэргээж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, ногоон үйлдвэрлэл- цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийг багтаасан ой, хөдөө аж ахуй хосолсон байгууламж барих, БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулж, мэргэжилтэн бэлтгэх аж. 

Холбоотой мэдээ