СЭЛЭНГЭ: Бага насны хүүхдийн цогц хөгжилд оролцогч талуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 23 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн
цогц хөгжилд оролцогч талуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил,
хамгааллын асуудлаар арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургагч багш бэлтгэх зорилгоор
“Бага насны
хүүхдийн цогц хөгжил” сэдэвт сургалтыг
Сэлэнгэ аймагт эхлүүлээд
байна.
Сургалтыг аймгийн Хүүхэд, гэр
бүлийн хөгжил, хамгааллын газар /ХГБХХГ/-аас Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан
тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа
юм.
Сургалтаар “Бага насны
хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагаа (2023-2026)”, “Бага насны хүүхдийн
цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний
хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэдлэг олгож байна.
Энэ үеэр аймгийн Эрүүл
мэндийн газраас “Бага насны хүүхдийн эрүүл мэндийн
урьдчилан сэргийлэлт, дархлаажуулалт”, “Бага насны хүүхдийн
зохистой хоол тэжээл” сэдвээр мэдээлэл өглөө.
Хоёр өдөр болох энэхүү сургалтад Сэлэнгэ аймгийн сургуулийн
өмнөх боловсролын 39 байгууллагын 42 арга зүйч багш нар хамрагдаж байна.