БУЛГАН: Бага илэнх боомтын нөхцөл байдалтай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-22 20:52:37

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Бага илэнх-Айнек голын боомтын ТЭЗҮ, зураг төсөл хийх ажлын баг Булган аймагт ажиллаж байна.


Хилийн боомт дэд төслийн хүрээнд Бага илэнх боомтын ТЭЗҮ, барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхээр "Ди Ди Эй Жи" ХХК шалгарсан байна.


"Ди Ди Эй Жи" ХХК-ийн төлөөлөл Бага илэнх боомтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.


Тус ажлын баг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон холбогдох агентлаг, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж мэдээлэл солилцлоо. Тус боомтын ТЭЗҮ, барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгэгчид аймгийн зүгээс холбогдох бүх мэдээллээр ханган хамтран ажиллаж байгаа юм.


Бага илэнхийн боомт нээгдэж, авто зам барьсанаар Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд хойд хөрштэй шууд холбогдох, эдийн засгийн интегарацид нэгдэх, худалдаа, аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдэх юм.


Холбоотой мэдээ