“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-тай зөвшилцөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн
газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төсөл хэрэгжүүлэхээр
тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн
боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих
терминалыг барина гэж заасан хэмээн ЗГХМОНХГ-аас мэдээллээ.