ДОРНОД: Орон сууцны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-22 08:50:03

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотод орон сууцны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тодруулбал, хуучны орон сууцны 1 м.кв нь 1.5-2.5 сая төгрөг, шинээр ашиглалтад орж буй байрных 2.5-3.8 саяын үнэлгээтэй байгаа юм.


Аймгийн төвд шинээр ашиглалтад орох орон сууцны тоо жилээс жилд нэмэгдэж, 2021 онд 358 айлын 9 орон сууц, 2022 онд 338 айлын 9 орон сууц, 2023 онд 461 айлын 11 орон сууц, 2024 онд 348 айлын 9 орон сууцны барилгыг нутгийн барилгын компаниуд барьж ашиглалтад оруулжээ. 


Дорнод аймаг 84 мянга гаруй хүн амтайгаас талаас илүү хувь нь аймгийн төвдөө оршин суудаг. Тэр хэрээрээ орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Цаашид аймаг орон нутгаас гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч, аймагт орон сууц барьж байгаа компаниудыг татварын ээлтэй бодлогоор дэмжинэ.


Сонирхуулахад, Чойбалсан хотод инженерийн шугам сүлжээнд холбогдсон 283 орон сууц бий. 

Холбоотой мэдээ