СЭЛЭНГЭ: 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Мандал сумын
EБ-ын 4-р сургуулийн 1б ангийн сурагч О.Анхилуун “Цодгор хүү-2025” Монгол Улсын аварга
шалгаруулах шатрын тэмцээний аваргын алтан
медалийг хүртжээ.
Тэрбээр “Зүүнхараа бяцхан
мастер" шатрын клубийн тамирчин
юм. О.Анхилуун 7
насны охидын ангилалд 9 өрөг тоглохдоо 7 хожиж,
2 тэнцэн 8
хожилтойгоор Монгол Улсын аварга болжээ.
Түүнийг багш Б.Энхбаатар дасгалжуулсан
байна.