БАЯНХОНГОР: Айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж агуулга, үзэл санааг ойлгож, төрийн байгууллага, айл өрх бүр дээдлэн залахыг аймгийн ЗДТГ-аас уриалав. Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх тухай УИХ-ын тогтоолыг Баянхонгор аймаг хэрэгжүүлж, шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойн хүрээнд Нутгийн захиргааны байгууллагад дээдлэн залсан юм.
Үндсэн хуулийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Эрдэнэбат аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргалд ёсчлон гардуулснаар, Нутгийн захиргааны байгууллагад хүндэтгэн заллаа.

Мөн иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалав.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан байдаг. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр гэж заажээ. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.