ӨМНӨГОВЬ: Сургуулийн тогооч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-13 15:31:48

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж байна.

 

Тодруулбал, ерөнхий боловсролын тогооч нарыг "Хүүхдийн хоолны тогооч”-оор мэргэшүүлж, чадамжийн зэргийг нь ахиулах зорилгоор тус сургалтыг долоо хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 10-ний өдрөөс эхлүүлжээ.

 

“Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэг”-тэй хамтран ерөнхий боловсролын 22 сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 50 тогооч нарыг хамруулж хүүхдийн хоолны чиглэлээр мэргэшүүлэх онол, дадлагыг хослуулан зохион байгуулж байгаа юм.  

 

Сургалтаар сургуулийн тогооч нар хүүхдийн хоолны шим тэжээллэг байдлыг алдуулахгүй тэнцвэртэй бэлтгэх, жор боловсруулах технологи аргачлалыг эзэмших, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдөж ажиллах, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, мэргэжил арга зүйн чиглэл, зөвлөмжийн талаар өргөн мэдлэг чадвартай болж байгаагаараа онцлог үр дүнтэй ажил болж байна.

Холбоотой мэдээ