Шуудай нүүрсийг дөрвөн мянган төгрөгөөр борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-09 11:43:37

Дархан-Уул аймгийн Дархан сумын гэр хорооллын айл өрх бүхий 10 багт өнгөрсөн жил 15 гэрээт борлуулалтын цэгээр дамжуулж Шарын голын уурхайн нүүрсийг борлуулж байсан бол энэ жил 30 цэг ажиллуулахаар болжээ.

Энэ талаар сумын удирдлагууд нүүрс нийлүүлэгч компанийн гэрээт  борлуулагчидтай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Борлуулах үнийн хувьд 20 кг нь 2500 төг, 40 кг нь дөрвөн мянган төгрөг байхаар тогтоожээ. Түүнчлэн төв цэг буюу Төмөр замын “Дархан Өртөө”-ний баруун талд “Таван нуур” ХХК-ийн зам дээрээс зайдгайгаар нэг тонныг нь 90 мянган төгрөгөөр зарах бол энэ жил шинээр 120 мянган төгрөгөөр гэрт нь хүргэх үйлчилгээг нэврүүлэхээр болжээ. Тус төв цэгт нүүрс бууж байгаа бөгөөд өдөр бүр хоёр вагон нүүрс татагдахаар төмөр замын байгууллагатай ярилцаж тохиролцжээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ