Орхон аймаг ОХУ, БНХАУ-д мах нийлүүлэх боломж бүрдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-09 11:34:02

Орхон аймгаас БНХАУ руу мах экспортлох  гарцыг судалж байна. Үүний дагуу энэ сарын нэгэнд БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд Орхон аймгийн мах боловсруулах үйлдвэрүүдтэй танилцлаа. Тэд 12-18 шаардлага тавьсан байна.

Эрүүл малын мах гэсэн нотлох бичиг, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, ариун цэврийг чанд мөрдсөн байх ёстой гэжээ. Иймд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, Мэргэжлийн хяналтын газар мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж чиглэл өглөө.

Орхон аймагт мах боловсруулах Монгема, Эрдмийт, Мах маркет компани байдаг. Тэд өнгөрсөн онд ОХУ-руу мах нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд туссанаар малын гарал үүслийн бичиг, үйлдвэрийн ариун цэвэр зэрэг 6-10 төрлийн шаардлага байна. Эл шаардлагын дагуу Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргаж үүнийгээ ОХУ –руу илгээсэн ажээ. Одоогоор хариу ирээгүй байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ