УИХ-ын гишүүн Х.Баделхан Алтай, Буянт суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-20 14:57:20

УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал нар Баян-Өлгий аймгийн Алтай Буянт сумуудар явж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Эдгээр хүмүүс засаг төрийн бодлого, аймаг оронд зохиогдож байгаа ажил, тавьж байгаа зорилтын талаар танилцуулаад, иргэдийн тавьсан асуултанд хариулж, санал солилцов. Малчид зуншлага, намаржаа сайн болж боломжийн өвс тэжээл бэлдээд авсан боловч мал, түүхий эдийн үнэ олигтойхон өсөхгүй байгаагаас мөнгөний гачигдал бий болж байгааг ярьж байна.

Төсөв хүрэлцдэггүй атлаа тэрнийг тоглоом болгож 75 сая төгрөгийн хөрөнгө гаргасан Буянт сумын төв дахь тоглоомын талбай гурван жилийн турш дуусаагүй байгааг тус сумын иргэд жишээ болгон ярьж байна. Аль хэдийнээс улиг домог болсон ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийг жинхэнэ ёсоор нь байгуулж үр ашгийг нь ил гаргахын тулд дээр дээрээс тавих хяналтыг сайжруулах, шинэ Засгийн газар, аймгийн шинэ удирдлага бүтэц бүрэлдэхүүнээ эмхлэх ажлаа шуурхайлан гүйцээж нийгэм эдийн засгаа хүндрэлээс гаргахыг голлон анхаарч шийдвэртэй, зоримог, эрчимтэй ажиллахыг хөдөөний иргэд санал болгож байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ