МЗХ-ноос хамгийн залуу Засаг даргад хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-10-20 14:47:09

Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Иймд тус холбооноос салбар бүрийн тэргүүлэгч залуусыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна.

Энэ удаад хамгийн анхны хамгийн залуу Засаг дарга болох Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт МЗХ-ноос хүндэтгэл үзүүлж, 95 жилийн ойн медаль, дурсгалын зүйл гардууллаа. Тэрээр 33 настай засаг дарга болсон хамгийн анхны залуу бөгөөд 2003-2006 онд Аймгийн ЗДТГ, 2006-2015 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсрол соёлын газар тус тус ажиллаж байсан шилдэг залуусын төлөөлөл юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ