СЭЛЭНГЭ: Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөр үүрэгт ажилдаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ![](/files/6752e7da9e98e.jpeg)
Сүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Засаг дарга Н.Лхагвадорж Сайхан сумын Засаг даргаар Б.Мөнхтөрийг өнөөдөр батламжилж
үүрэгт ажилд нь томиллоо.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хууль, Авлигын эсрэг хууль,
Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 128 дугаар тогтоол, сумын
ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн дээрх
шийдвэрийг гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь тус
аймгийн баруун
бүсийн 5 сумын төв юм. 1980-аад онд илгээлт өвөртлөн ирсэн нутаг нутгийн
залуусаас бүрдсэн бөгөөд төмөр зам дагуу байрлах дэд бүтэц сайтай,
газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжсөн онцлогтой
Сайхан сумын төв Хөтөл хотод цемент шохойн
үйлдвэр, төмөр бетон дэрний үйлдвэр, гангийн үйлдвэр, гурил буудайн үйлдвэр,
тэрчлэн томоохон ХАА, уул уурхайн компаниуд байдаг
үйлдвэрийн хот гэдгээрээ давуу.
Хөтөл хотод өнөөдөр 10000 шахам иргэн амьдарч байна. Анхны оршин суугчид нь 1970-аад оны сүүлээр илгээлтийн эзэд болон ирж байсан
түүхтэй.
Хөтөл хотод 3 цэцэрлэг, ЕБ-ын 2 сургууль, Соёлын төв үйл ажиллагаа явуулж байна.