ДОРНОГОВЬ: 140 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-06 14:22:17

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Боловсролын газраас ерөнхий боловсролын монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 5-8-нд Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр зохион байгуулж байна.


"Дорноговь аймгийн хэмжээнд нийт 140 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг өмнө нь 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд болон их, дээд сургуульд сурч буй залуус мэргэжлээ солих, өөр мэргэжил эзэмших зэрэг зорилгоор ихэвчлэн өгдөг. Нийт шалгуулагчийн 71 нь монгол хэл бичгээр, монголын түүхээр долоо, англи хэлээр 39, химийн хичээлээр 61, газарзүйгээр хоёр, нийгэм 44, биологи 61, математик 95, физик 38, монгол хэлээр 31 шалгуулагч тус тус шалгалт өгч байна" гэж аймгийн Боловсролын газраас мэдээлэв.


Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ бүртгэлийн хуудсаа QR кодоор баталгаажуулж өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авах юм.


Мөн суудлын хуваариа шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авахаар журамлажээ.

Холбоотой мэдээ