ЗАВХАН: 295 хоршоо 33 тэрбум төгрөгийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-04 15:55:06

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 464 хоршоо шинээр байгуулжээ.


Тус хөтөлбөр нь хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Аймгийн хэмжээнд байгуулсан хоршоодоос 295 хоршоо 33 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Сумдын хоршоог хөгжүүлэх сангаас энэ онд 36 хоршоонд 1 тэрбум 35 сая төгрөгийн зээлийг олгосон байна.


Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах. Малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх. Малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах. Хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй хэмээн хэрэгжүүлж байгаа.


Тиймээс хөтөлбөрийг дэмжиж орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талууд хамтран ажиллаж байна. Завхан аймаг малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх. Эрчимжсэн аж ахуй фермерийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Цагаан идээ, сүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой ажиллаж байгаа тухай Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Баруун бүсийн хоршоологчдийн чуулган, Улиастай хот 6-р сар

Холбоотой мэдээ