ДУНДГОВЬ: ИТХ-ын 3 дугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргын 11 дүгээр сарын 22-ны 15 тоот захирамжаар тус хуралдааныг
хийхээр товлосон байсан.
Монгол Улсын 2025 оны
Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг
УИХ хүлээн авч, төсвийг дахин хэлэлцэн батлах болсонтой холбогдуулан Засгийн
газрын Хэрэг эрхлэх газраас “Орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэх хугацааны
тухай” шийдвэр гаргаж, Сангийн яамнаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын товыг хойшлуулах тухай
чиглэл хүргүүлжээ.
Тиймээс Иргэдийн
төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаан ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан
байна.