Ж.Байдены засаг захиргаа Өмнөд Солонгосын засгийн газартай холбоотой ажиллаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /CNN/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гарагт онц байдал зарласны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсын ойрын холбоотон болох Өмнөд Солонгосын засгийн газартай холбоотой ажиллаж байгаа тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч CNN телевизэд мэдээлжээ.
“Манай засаг
захиргаа БНСУ-ын засгийн газартай холбоотой ажиллаж байгаа бөгөөд нөхцөл
байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Ерөнхийлөгч
Ж.Байден одоогоор Өмнөд Солонгосын төрийн тэргүүний шийдвэрийн тухайд ямар нэгэн мэдэгдэл
хийгээгүй байна.