Чанга яригч ашиглан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-19 20:49:20

Дуут дохио хангинуулж, чанга яригчаар иргэдийг саналаа өгөхийг уриалж эхэллээ. Булган аймгийн орон нутгийн сонуульд 75 хэсгийн хороонд 469 алба хаагчид ажиллаж байна.

Өнөөдрийн 17 цагийн байдлаар ирц 48,1 хувьтай байна гэж аймгийн сонгуулийн хорооны дарга мэдээлсэн юм. 22 цагаас ирцийн мэдээг эцсийн байдлаар гарна. Өглөө 9 цагаас санал хураалт эхэлсэн. Өчигдөр буюу 18-ны өдөр иргэдээс зөөврийн хайрцгаар санал авчээ.

Булган аймгийн хэмжээнд 340 мандатад 739 нэр дэвшигч  МАН, АН, МАХН, бие даан дэвшиж байгаа юм.

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ