Улаангомд 62 нэр дэвшигч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-19 13:44:58

   Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын 31 мандатын төлөө 2 намын 62 нэр дэвшигч өрсөлдөж байна.

   Сумын сонгуулийн хорооны нэрсийн жагсаалтад 18643 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 12 баг тус бүрт Санал авах байрууд ажиллаж байна. Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар тус сумын 122 сонгогч санал өгчээ. Энэ өглөөний 11 цаг 30 минутын байдлаар Улаангом сумын нийт сонгогчдын 2566 нь буюу 13,8 хувь нь саналаа өгөөд байна.

   “Улаангом сумын 12 Санал авах байр хэвийн ажиллаж байна. Ямар нэгэн зөрчил доголдол гараагүй. Гэрэл цахилгаан тасрах, тоног төхөөрөмж саатахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авсан” хэмээн сумын Сонгуулийн хорооны дарга Д.Нансалжав мэдээллээ.

   Аймгийн хэмжээнд санал өгөх үйл ажиллагаа орон нутгийн 21 цаг хүртэл үргэлжилнэ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ