Сонгуулийн ирц Увс аймагт 18,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-19 13:24:03

Сумын ИТХ-ын сонгууль Увс аймагт орон нутгийн өглөөний 6 цагаас эхэллээ. Аймгийн хэмжээнд 49177 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн 11 цаг 30 минутын байдлаар 93 Санал авах байранд 9224 сонгогч буюу нийт сонгогчдын 18,9 хувь нь саналаа өгөөд байна.

Баруунтуруун сумын 1726 сонгогчийн 349 нь буюу 20,2 хувь нь, Бөхмөрөн сумын 1395 сонгогчийн 273 нь буюу 19,6 хувь нь, Давст сумын 1121 сонгогчийн 223 нь буюу 22 хувь нь, Завхан сумын 1097 сонгогчийн 236 нь буюу 21,5 хувь нь, Зүүнговь сумын 1619 сонгогчийн 366 нь буюу 22,6 хувь нь, Зүүнхангай сумын 1389 сонгогчийн 144 нь буюу 10 хувь нь саналаа өгөөд байна. Түүнчлэн Малчин сумын 1516 сонгогчийн 600 нь буюу 39,6 хувь, Наранбулаг сумын 2361 сонгогчийн 490 нь буюу 21 хувь, Өлгий сумын 1376 сонгогчийн 553 нь буюу 40,2 хувь нь, Өмнөговь сумын 2560 сонгогчийн 373 нь буюу 15 хувь, Өндөрхангай сумын 1968 сонгогчийн 348 нь буюу 18 хувь, Сагил сумын 1588 сонгогчийн 361 нь буюу 23,1 хувь нь энэ өглөө саналаа өгчээ. Үүнээс гадна Тариалан сумын 2173 сонгогчийн 488 нь буюу 22 хувь, Түргэн сумын 1358 сонгогчийн 301 нь буюу 22,2 хувь, Тэс сумын 3141 сонгогчийн 624 нь буюу 19,9 хувь, Ховд сумын 1425 сонгогчийн 383 нь буюу 27 хувь, Хяргас сумын 1506 сонгогчийн 327 нь буюу 22 хувь, Цагаанхайрхан сумын 1215 сонгогчийн 289 нь буюу 23,8 хувь, Улаангом сумын 18643 сонгогчийн 2566 нь буюу 13,8 хувь нь саналаа өгөөд байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн санал өгөх үйл ажиллагаа тасалдсан зүйлгүй, одоогоор хэвийн байна хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

   Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ