ДОРНОГОВЬ: Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-21 18:34:16

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг БНСУ-ын Бусан хотын Good Gang-An эмнэлэгтэй хамтран ажиллахаар болжээ.


Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Тэгш-Эрдэнэ  ахалсан тасгийн эрхлэгч нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тус хотын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.


Хамтран ажиллах гэрээ байгуулснаар 2025 оны нэгдүгээр улиралд алсын зайн оношилгоо буюу телемедицины төвийг орон нутагтаа нээж иргэдэд өндөр хөгжилтэй орны эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, эмч мэргэжилтнүүдийг сургах, оношилгоо, шинжилгээг богино хугацаанд илгээж, зөвлөгөө авах, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх зэрэг боломжийг бүрдүүлэх аж.


Телемедицин гэдэг нь зайнаас оношлох, анагаах гэсэн утгатай бөгөөд харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашигладгаараа онцлог юм. 



Холбоотой мэдээ