Зам тээврийн салбар 109.9 тонн ачаа тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-13 14:42:04

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Зам тээврийн салбарын энэ сарын 10-ны байдлаар нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өсчээ.


Ингэснээр 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хувьд хүрч байна. Уг салбар дахь ачаа тээврийн үзүүлэлтийг харахад гүйцэтгэл 86.5 хувьд хүрсэн байхаас 4.7 хувиар давсан аж.


Тухайлбал, автотээврээр оны эхнээс 72.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 96.6 хувьд хүрсэн нь арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар гүйцэтгэлийн хүрэх түвшинг 10.1 хувиар давуулсныг албаныхан тэмдэглэлээ.


Тэгвэл төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 37.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 82.3 хувьтай буюу гүйцэтгэл 4.2 хувиар хоцрогдолтой байна.

 

Харин агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 8.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 73.6 хувьтай буюу гүйцэтгэл 12.9 хувиар хоцрогдолтой байгаа аж. 

Холбоотой мэдээ