БАЯН-ӨЛГИЙ: Энэ жилийн мод тарих төлөвлөгөө 58.6 хувийн биелэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ойн сангаа 0.8 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Уг зорилтын хүрээнд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 63 мянга, 2022 онд 172.9 мянган мод тарьжээ. Мод тарих ажилд аймаг, сумын төсвөөс 672 сая төгрөг зарцуулсан байна. Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр 2022 онд тарьсан нийт модны ургалт дунджаар 77 хувь, 2023 оных 85 хувь байгаа.
Харин энэ онд аймгийн хэмжээнд 100 мянган мод тарихаар төлөвлөсөн. Үүнээс өнгөрсөн хавар 49.9 мянга, харин энэ намар 8.6 мянган мод тарьж, төлөвлөгөөний биелэлт 58.6 хувьтай байна.
Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбай нь одоогийн байдлаар 500 мянган
суулгацын нөөцтэй. Мөн хувийн компаниуд хөрш зэргэлдээ аймгаас суулгац
оруулж ирдэг. Харин аймгийн хэмжээнд төлөвлөсөн хэмжээнд мод тарьж чадаагүй нь
тус ажилд зориулж хуваарилсан санхүүжилт хангалттай түвшинд хүрээгүйтэй
холбоотой гэсэн мэдээллийг Сум дундын ойн ангиас өглөө.