Зарим муж улсад Үндэсний гвардыг бэлэн байдалд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-04 10:48:06

НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /CNN/. Энэ сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал дэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан АНУ-ын зарим муж улсуудад Үндэсний гвардын цэргүүдийг бэлэн байдалд оруулжээ. 


Вашингтон, Орегон муж улсуудад саналын хайрцгуудыг галдан шатаасны улмаас олон зуун саналын хуудас хүчингүй болсон байна. Эдгээр муж улсын захирагчид сонгогчдын аюулгүй байдлыг хангахын тулд хууль сахиулах ажиллагаанд Үндэсний гвардын цэргүүд дэмжлэг үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.


Вашингтон муж улсын захирагч Жей Инсли мэдэгдэхдээ, сонгуулийн үеэр аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд болзошгүй эмх замбараагүй байдалд бэлэн байна гэжээ. Үүнтэй төстэй арга хэмжээг Орегон муж улсад авсан бөгөөд захирагч Тина Котек санал хураалтыг аюулгүй явуулах нь чухал болохыг дурдаад, тайван жагсаал цуглаан хийхийг уриалав.


Өнгөрсөн долоо хоногт Невада муж улсын захирагч Жо Ломбардо мөн сонгуулийг аюулгүй, тайван явуулахын тулд Үндэсний гвардын 60 цэргийг бэлэн байдалд оруулсан гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ