Клинтоны хувийн и-мэйл хаягийг Хятад, Өмнөд Солонгос, Германаас хакерджээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-08 16:33:45

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ашиглаж байсан хувийн и-майл хаяг Хятад, Өмнөд Солонгос болон Германы хакеруудын халдлагад өртжээ. Энэ халдлагуудыг 2013 онд түүнийг албан тушаалаасаа буусны дараа үйлдсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн олж авсан баримт бичигт нотолж буйгаар, 2013 оны 6-10 дугаар сар хүртэл гурван сар Клинтон шуудангийн сервертээ хамгаалалтын программ суулгаагүй байжээ.

Хамгаалалтын программ суулгадаг “SECNAP Network Security” компаниас 2014 оны хоёрдугаар сард авсан мэдээллээр, АНУ-ын вирустэй программ Клинтоны и-майл хаягт халдахыг оролдсон байна. Тус улсын сенатчийн явуулсан мөрдөн шалгалтын явцад нийтдээ ийм халдлагыг 2013 болон 2014 онд Хятадаас гурван удаа, Герман болон Өмнөд Солонгосоос нэг нэг удаа үйлдсэн болохыг тогтоожээ.

Дээрх халдлагууд тагнуулын ноцтой хохирол учруулах эсвэл хаа саагүй гарч байдаг халдлага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ