ДОРНОГОВЬ: Нутгийн зохиолчийн "Найрагчийн өргөө"-г тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-22 12:59:49

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын Соёл, спортын төвөөс тус сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Гэмпилийн Цэдэвдорж агсны нэрэмжит “Найрагчийн өргөө”-г тохижуулж нээлтээ хийсэн байна.


Түүний өргөөг найз нөхөд, үр хүүхэд, шавь нар нь хамтран бүтээсэн бөгөөд энэ үеэр түүний санаачлан хэрэгжүүлж байсан өсвөрийн яруу найрагчдын  “Мөнгөн морь” бүсийн наадмыг зохион байгуулсан юм.


Тус наадамд Дорноговь Говьсүмбэр аймгийн 12 найрагч оролцож, Иххэт сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр ангийн сурагч Б.Мягмарсүрэн тэргүүлэв. Шүүгчээр МЗЭ-ийн шагналт зохиолч, найрагч Л.Эрдэнэбат, А.Байгальмаа, залуу яруу найрагч Д.Батсүрэн нар ажиллав.


Яруу найрагч, зохиолч Гэмпилийн Цэдэвдорж 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн бөгөөд багш мэргэжил эзэмшжээ. Тэрээр сумын зохиолчдын “Хэтийн гал” зохиолчдын нэгдлийг үүсгэн байгуулж, сумын ИТХ-ын дарга, аймгийн “Түүчээ шувуу” сонины эрхлэгч, “”Мөнгөн морь” өсвөрийн яруу найрагчдын наадмыг санаачилснаас гадна яруу найргийн 60, үргэлжилсэн үгийн 15, түүхт ойн болон сургамжит нийтлэл зэрэг олон ном зохиолыг туурвижээ. 




Холбоотой мэдээ