ЗАВХАН: Сансрын 7 хоногт 2000 гаруй хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-14 09:36:46

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэлхийн сансрын 7 хоногийг тэмдэглэж сургууль, цэцэрлэгийн 2012 хүүхэд, насанд хүрэгчид хамрагджээ.


Эдгээр оролцогчид 17 төрлийн туршилт, воркшоп үйлчилгээ үзүүлжээ.


"Сансар ба уур амьсгалын өөрчлөлтсэдвээр гар зургийн уралдаанд 34 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Ингээд тэргүүн байрыг Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч С.Нямсүрэн, хоёрдугаар байрыг Хөгжим бүжгийн коллежийн 10-р ангийн сурагч У.Бямбадэмбэрэл, гуравдугаар байрыг Жавхлант цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Энхжаргал нар эзлэв. Тусгай байрыг Жавхлант цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч У.Чинболор эзэллээ.


“Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр туршилт воркшопын талаарх мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнд 56 хүүхэд оролцсон.


Асуулт хариултын тэмцээнд тэргүүн байрыг Жавхлант цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч М.Төрболд, хоёрдугаар байрыг Чандмань-Эрдэнэ сургуулийн 5-р ангийн сурагч Н.Сэмбэрүүзаяа, гуравдугаар байрыг Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч Н.Наранцэцэг нар эзэлж шагнууллаа. Сансрын 7 хоногийн турш сайн дурын 27 хүүхэд, сайн дурын 3 багш чиглүүлэн ажиллажээ.


Сансрын 7 хоногт Улиастай сум буюу аймгийн төвийн сургуулийн хүүхдүүдээс гадна Яруу сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, хүүхдүүд ирж оролцсон нь онцлог байв.


“Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны идэвхтэй оролцогчид нь хүүхэд багачууд байсан. “Бид сансарт нисэхгүй ч захиа илгээж болно” гэсэн хаяг бүхий хайрцагт 1700 гаруй хүүхэд багачууд эцэг эхчүүд захидал илгээсэн байна. Мөн хүүхэд багачуудад хамгийн сонирхолтой үйлчилгээ нь шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулсан мэдээлэл.


Сансрын хязгааргүйг дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах воркшоп, туршилтууд байлаа гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв. 


Сансрын 7 хоногийн сайн дурын чиглүүлэгч хүүхдүүд багш нарын хамт


Туршил, асуулт хариултын тэмцээний шилдгүүд


Холбоотой мэдээ