Монголын орчуулагчдын анхдугаар чуулганаас зөвлөмж гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | Монголын орчуулагчдын анхдугаар чуулганУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монголын орчуулагчдын анхдугаар чуулган” 2024 оны 9-р сарын 30-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Сургууль, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулсан тус чуулганд 500 орчим орчуулагч, хэлмэрч болон орчуулгын салбарын мэргэжилтэн чуулж, тус салбарын өнөө цагт тулгамдаж буй асуудлаар санал, шүүмж өрнүүлэв.
Монголын орчуулагчдын анхдугаар чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд танхим болон
цахимаар нийт 668 санал дэвшүүлснийг,
1. Орчуулагч хэлмэрчийн мэргэжлийн ур чадвар,
2. Орчуулгын чанар, стандарт, холбоо, товчоод,
3. Орчуулгын сургалт, нэр томьёо,
4. Хиймэл оюуны цахим орчуулга гэсэн агуулгаар тус тус
нэгтгэн, чуулганд танилцуулж, төр засгийн байгууллага, мэргэжлийн холбоо,
орчуулгын үйл ажиллагаанд оролцогчдод хандсан зөвлөмжийн төслийг чуулганаар хэлэлцүүлэн
батлуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Монголын Орчуулагчдын анхдугаар чуулганд оролцогчдын үндсэн чуулган болон урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн үг, гаргасан санал, шүүмжлэл, хүсэлтийг үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД:
1. Орчуулагчдын эрх ашиг, орчуулгын салбарт тулгамдаж буй харьяалал, зохиогчийн эрх, үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдал, технологийн хэрэглээ зэрэг асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
2.
Төр засгаас орчуулгын салбарыг хөгжүүлэх үндэсний
хэмжээний ач холбогдол бүхий
үйл ажиллагаа, тэтгэлэг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг
холбогдох яамдын төсөвт тодорхой тусган бодлогоор дэмжих
3. Ерөнхийлөгчийн дэргэд орчуулгын салбарын мэргэжилтнүүдийн тэгш оролцоог хангасан “Орчуулгын бодлогын зөвлөл” байгуулах
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ:
1. Олон нийтийн төрөлх монгол хэл, гадаад хэлний тэнцвэртэй
боловсролыг дээшлүүлэх цогц арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг
хэлэлцэн тайлагнах
2. Орчуулгын салбар, салбарын боловсон хүчнийг дотоод, гадаадад нарийн мэргэшүүлэн бэлтгэх, орчуулгын болон
хэлмэрчлэхүйн гүнзгийрүүлсэн
сургалтын үйл
ажиллагааг төрийн
бодлогоор дэмжих, яамд хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах
3. Салбар, салбарын холбогдох нэр томьёоны орчуулгын жишиг
хөмрөг, толь бичиг бүтээх, түүнийг тэгш хүртээмжтэй ашиглах технологийн
боломжийг бүрдүүлэх
4. Орчуулгын стандарт тогтоох, орчуулгын байгууллагуудын
нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, орчуулагчдын
мэргэжлийн ур чадварыг баталгаажуулан гэрчилгээ олгох, орчуулагчдын мэдээллийн
нэгдсэн сантай болох, орчуулагчдыг урамшуулах зэрэг орчуулгын асуудлыг харьяалдаг эрх бүхий
байгууллагыг тогтоох
5. Монголын төр засгийн зөөлөн хүчний бодлогын хүрээнд, нэг талаас, монголын шилдэг уран зохиолыг гадаад хэлээр орчуулан, монголчуудын бүтээсэн оюуны соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах, нөгөө талаас, гадаадын уран зохиолын шилдэг бүтээлийг эх хэлнээ зөв зохистой орчуулах, орчуулгын бүтээлийн чанарыг хянах, орчуулгын судлал шүүмжийг хөгжүүлэх асуудлыг тогтвортой дэмжих, үр дүнг үнэлж урамшуулах, орчуулгын бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жил бүр орчуулгын шилдэг бүтээлийг уран зохиолын, сурвалжийн, нийгмийн ухааны, байгалийн ухааны гэх мэт тодорхой төрлүүдээр шалгаруулж, орчуулагчдыг бодитой урамшуулах,
ИХ ДЭЭД
СУРГУУЛЬ, ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, СУДЛААЧ, ОРЧУУЛАГЧДАД:
1. Орчуулгын нарийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх
хүрээнд, орчуулгын сургалтын хөтөлбөрийг төрөлжүүлэн шинэчлэх, орчуулгын сурах
бичиг зохиох, орчуулгын мэргэжлийн сургалтын цагийг нэмэх
2. Орчуулгын болон хэлмэрчлэхүйн сургалт, дадлагыг үр дүнтэй
төлөвлөх, чанаржуулах, мэргэжлийн лаборатори, техник технологиор хангах
3. Орчуулгын судлал, шүүмжийг хөгжүүлэх
4. Сургалт, судалгааны бүтээлийн орчуулгыг багц цагийн
үнэлгээнд тусгах
5. Орчуулагчдын эх хэлний боловсрол, технологийн ур чадвар, мэргэжлийн соёл, ёс зүйг эрхэмлэн дээдлэх, нийгэмд үлгэрлэн манлайлах
МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, ОРЧУУЛГЫН
ТОВЧОО, ХЭВЛЭН НИЙТЛЭГЧДЭД:
1. Монгол
хэл, бичгийн тогтсон хэм
хэмжээний хүрээнд зөв,
оновчтой, мэдрэмжтэй,
хариуцлагатай орчуулах,
2. Орчуулгын салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, чанарын
стандарт, хяналт, хэрэгжүүлэлтийн механизмыг боловсруулахад хамтран ажиллах
3. Орчуулагчдын
хөдөлмөрийг бодитой үнэлэх нэгдсэн жишигтэй болох
4. Орчуулгын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн тогтолцооны
хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
5. Орчуулагчийн мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажиллах
6. Орчуулагчдын мэргэжлийн ур чадварыг олон нийтэд
сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулах
Залуучууд ахмад үеийнхний мэдлэг, ур чадвар, туршлагаас суралцах боломжийг бүрдүүлэхийг зөвлөмж болгов.
МОНГОЛЫН ОРЧУУЛАГЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД