Хятад улс “Шэньжоу-11” сансрын хөлгийг хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-10-17 08:28:39

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс сансар огторгуйг судлах чадавхиа нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд хоёр хүнтэй сансрын хөлгийг орон нутгийн цагаар өнөө өглөөний 07:30 цагт тойрог замд оруулжээ.

Хоёр сансрын нисгэгчтэй “Шэньжоу-11” хөлгийг Хятадын хойд нутаг дахь Зюцюанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн байна.

Нисгэгчид “Теньгун2” сансрын лабораторид очиж, тэнд 30 хоногийг өнгөрүүлнэ. Ингэснээр тэд сансарт хамгийн удаан хугацаагаар байсан Хятадын сансрын нисгэгчид болох аж. 

Хятад улс сансрын хөлгүүдийг хөөргөн туршилт судалгаа хийх замаар ойрын хэдэн жилийн дотор тус лабораторийг өргөтгөхөөр төлөвлөж байна. Тус лаборатори нь 2022 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажилллах ажээ.

Хятад улс өөрийн сансрын нисгэгчидтэй сансрын хөлгийг тойрог замд оруулсан гурав дахь улс боллоо. Өмнө нь АНУ болон ОХУ өөрийн сансрын нисгэгчтэй хөлгийг тойрог замд оруулсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ