Гамшгийн эрсдэлийг бууруулахад ашигладаг техникүүдээ танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-15 22:52:42

Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын газраас эрхлэн Гамшгийн эрсдлийг бууруулах ач холбогдлыг аймгийнхаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдүүлэх зорилгоор “Олон нийтэд аюулгүй амьдрах боловсрол олгож дадлагажуулах өдөрлөг”-ийг Дархан хотын “Найрамдал” талбайд зохион байгуулж явуулав.

Өдөрлөгийн хүрээнд ОБГ-ын хэмжээнд авран хамгаалах үйл ажиллагаанд оролцдог хүн хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын авто машиныг олон нийтэд сурталчилж дадлага сургалт хийсэн юм. Мөн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн “Аврагч бүлэг”-ийн хүүхдүүдийн дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохиолоо. “Энэ нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хариу арга хэмжээ авах мэдлэг дадлагаа бататгасан үр дүнтэй ажил болсонд баяртай байна. Аймгийн ОБГ нь 168 мэргэшсэн аврагчтай, энэ жил тусгай зориулалтын зургаан авто машиныг улсын төсвийн хөрөнга оруулалтаар авч хүчин чадлаа нэмэгдүүлснээр нийт 20 гаруй тусгай зориулалтын авто машинтайгаар иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна” гэж аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ