“Сайншанд” салхин паркийн барилга 2018 онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-10-15 15:53:59

Сайншанд” салхин паркийн барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 2018 оны зун ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.   

Эрчим Хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга нар “Сайншанд” салхин паркийн төслийн удирдлагуудтай уулзсан байна.

Бүгд найрамдах Франц улсын “EngieMongolia” корпораци, ХБНГУ-ын “Ferrostaal” компани хамтран ажиллах уг төслийн бэлтгэл ажил амжилттай хэрэгжиж буйг уулзалтын эхэнд талууд тодотгосон байна. 

“Engie Mongolia” корпорацийн захирал ноён Бенойт Рибессе, бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга ноён Томас Папазов болон“Ferrostaal Mongolia” компанийн захирал ноён Оливер Щнорр нар уг төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгчээ. 

Мөн уулзалтын үеэр Сайншандын салхин паркийн төсөлд онцгойлон анхаарч, шаардлагатай хийж гүйцэтгэх арга хэмжээний тухайд санал солилцсон байна.

Н.Туяа 

Холбоотой мэдээ