Автобусны теле камер ашиглан 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-14 08:11:40

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Автобусанд суурилуулсан теле камераар зураг дарж торгууль ногдуулах ажлыг есдүгээр сарын нэгнээс эхлүүлж, одоогоор нотлох баримт, зургийн шаардлага хангасан 100 гаруй зөрчилд торгууль ногдуулаад байна. 


Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулснаар 6:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин, автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж байгаа. Зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцох аж. 

Холбоотой мэдээ