ХӨВСГӨЛ: Гандуу байсны улмаас 9 суманд хадлангийн гарц муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн зарим нутгаар гандуу байсны улмаас Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Түнэл, Цагааннуур, Мөрөн суманд хадлангийн гарц муу байна.
Тус аймаг 215920 тн байгалийн хадлан, 14395 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэхээс 17012 тн байгалийн хадлан, 9 тн ногоон тэжээл, 53 тн гар тэжээл, 693 тн давс, хужир тус тус бэлтгэж, хадлан бэлтгэлийн явц 17,4 хувьтай байна.
Сумдын аюулгүй фондод 1200 тн өвс, 960 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 22,2 тн өвс, 4 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн дундаж 1,1 хувьтай байна.
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжгүйн улмаас Ренчинлхүмбэ сум 50 сая
төгрөг, Бүрэнтогтох сум 30 сая төгрөгөөр өвс, тэжээл худалдан авах тендер
зарлахаар төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас
мэдээллээ.