ХОВД: Ирэх сард 20 мянга орчим мод тарихаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-10 15:47:33

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Ховд аймаг 300 мянга гаруй мод тарьжээ. Байгаль орчны салбарынхан одоо орон нутгийн мод үржүүлгийн газрыг дэмжих, модны тарьц суулгацын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд энэ хавар Ховд аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт 48 мянган мод тарьсан. Тэгвэл 10 дугаар сард урьдчилсан байдлаар 20 мянга орчим мод тарихаар төлөвлөж байна.

Мөн зарим төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхээр энэ намар 250-260 га талбайд мод тарина гэж Ховд аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ