Хадгалах хугацаа дууссан 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-09 15:12:13

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ХХААГ-аас энэ онд 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шалган, хадгалах хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ.


Мөн хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулсан байна. Тус шалгалтаар 3327 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ