14 хувьцаат компанийн нийт 14 мянган ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_editor@montsame.mn
2016-10-13 19:58:05

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар Хөрөнгийн бирж “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 14,043 ширхэг хувьцаа арилжжээ.

Мөн 1,008 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 107 сая 514,715 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Мөн  өдөр "MSE ALL" индекс 813.66 нэгж болж 0.10 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 403 тэрбум 764 сая 646 554 төгрөг болжээ.  

Холбоотой мэдээ