Ам.долларын ханш 2023 оныхоос 61.50 төгрөгөөр чангарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-08-18 10:23:13

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ оны 7 дугаар сард евротой харьцах сарын дундаж ханш 3663.85 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 139.49 төгрөгөөр чангарч, 6 дугаар сараас 23.84 төгрөгөөр суларчээ.


АНУ-ын ам.доллартой харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 3380. 86 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 61.50 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.25 төгрөгөөр чангарав.


ОХУ-ын рубльтэй харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 38.80 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 0.84 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.30 төгрөгөөр суларсан дүн юм.


БНХАУ-ын юаньтай харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 465.55 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 13.12 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна гэж Монголбанкнаас зарлажээ.

Холбоотой мэдээ