Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-12 17:06:42

Увс аймгийн Улаангом сум доторх нийтийн тээврийн үйлчилгээг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани хариуцаж ажилладаг юм.

Тус компанийн хувьд аймгийн төв доторх нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн оны 2-р сараас эхлэн эрхэлсэн бөгөөд энэ хугацаанд ашиг орлого олохоосоо илүүтэй байнгын алдагдалтай ажиллаж иржээ. Иймээс хот хоорондын болон улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ дэх ашиг орлогоосоо алдагдлаа нөхдөг байна. Энэ тухайгаа Улаангом сумын болон аймгийн удирдлагуудад удаа дараа мэдэгдэж, дэмжиж ажиллахыг үе үе сануулж иржээ. Үүний ачаар аймгийн ЗДТГ-аас Улаангом хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг нь дэмжиж ажиллахаар болсон байна.

“Манай компани аймгийн төв дотор гурван чиглэлд нийтийн тээврийн үйчилгээ үзүүлдэг. Хуучин автобусууд учраас эвдрэл саатал их гардаг, мөн байнгын алдагдалтай ажилладаг. Иймээс хот хоорондын нийтийн тээврээс олсон ашгаараа алдагдлаа нөхөж ирсэн. Цаашдаа ингэж ажиллах боломж алга гэдгээ аймгийн удирдлагуудад хэлэхэд ашгүй биднийг дэмжиж ажиллахаар боллоо” хэмээн тус компанийн захирал Д.Сэнгэсамбуу мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ