"Үнсгэлжин-2016" аймгийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын сүүлээр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-12 15:36:46

Хоёр жилд тутамд зохион байгуулагддаг "Үнсгэлжин" аймгийн аварга шалгаруулах уралдаан эхлэх гэж байна.

Хүүхэд багачууд, сурагчдын шинэ үеийн өнгө төрх, уран сэтгэлгээ, шинэ содон загварыг мэтгэж урлах, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагддаг тус тэмцээнийг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч гэсэн 2 төрлөөр явуулна.

ЕБС-ийн 7-12-р ангийн болоод МСҮТ-ийн сурагчид оролцох боломжтой. Загвар зохион бүтээгч нь гоёл, үндэс, уран сэтгэмж гэсэн төрлөөр иж бүрэн хослол, коллекц хувцас хийж оролцох юм байна. Харин загвар өмсөгчийн хувьд загвар зохион бүтээгчийнхээ хувцсыг өмсөхөд хувийн бэлтгэлээ хангахын зэрэгцээ 13:18 хэмжээтэй гэрэл зургаа авчрах юм байна.

Уралдаан 10 сарын 28-нд аймгийн ХГБХХ-т болно. Бүртгэл 10 дугаар сарын 25,26-нд мөн ХГБХХ-т явагдана. "Үнсгэлжин-2014" уралдаанд 18 загвар зохион бүтээгч оролцож байжээ.                

                                                                                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ