Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:54:52

“Аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж дуусахад жил гарангийн хугацаа үлдсэн ч явц хангалтгүй буюу 60.4 хувь байгаа нь тогтоогдлоо.

Иймээс Төв Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн наймдугаар хуралдааны дүнд холбогдох хэлтсийн албан хаагчид, идэвх санаачлагатай шуурхай ажиллах, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих, гадаад дотоодоос ирж буй жуулчдын тоог нарийвчлан тогтоох, орон нутгийн онцлог, нөөц баялгийг түшиглэж, эвент, арга хэмжээний тоог олшируулахыг даалгав. Мөн аймгийн хэмжээний 13 чиглэлийн маршрутад аялал жуулчлал хэрхэн хөгжиж байгаад монирторинг хийхийн зэрэгцээ Олон улсын нисэх онгоцны буудлын зам дагуух дэд бүцтийн асуудлыг шийдвэрлэж,уг  хөтөлбөрийн жилийн эцсийн тайлан мэдээг нэгтгэн дүгнэж, цаашид анхаарах асуудлыг дэвшүүлэн тавихыг  аймгийн Засаг дарга Д.Баярбатад үүрэг болгов.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ