ОУХМ С.Жамбалжамц Засмал замын дугуйн ганцаарчилсан бөөн гарааны төрөлд 57 дугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-08-04 10:11:23

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны Олимпын наадмын засмал замын дугуйн бөөн гараатай 273 км-ын зайн уралдаан өчигдөр болж, Монголын үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц 57 дугаар байрт хурдаллаа.


Тэрбээр тус зайг 6:28.31 цагийн хугацаанд туулснаар 33 дугуйчны урд орсон байна. Дугуйчид Улаанбаатарын цагаар 17 цагт гараанаас гарч, 273 км замыг туулж, нийт 2800 метр өгсүүр зам бүхий 14 авиралт хийж, 7 цагийн дараа барианд орлоо. Тэрбээр энэхүү олимпын наадмын цуваа гараатай уралдаанд 28 дугаар байр эзэлсэн юм.

С.Жамбалжамц олимпын наадамд эрх авч уралдсан анхны Монгол дугуйчин болж байгаа бөгөөд өнгөрсөн жил урд хөршид болсон Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны дугуйчин билээ.



Холбоотой мэдээ