Э.Сноуденийг АНУ-д шилжүүлэн өгөх боломжгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-12 09:52:22

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн тагнуулын байгууллагын ажилтан асан Эдвард Сноуденийг АНУ-д шилжүүлэн өгөх боломжгүй гэж ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляк мэдэгдэв.

Тэрбээр өчигдөр Вашингтон хотын Жон Хопкинсийн их сургуулийн Олон улсын судалгааны сургуульд зочилж, үг хэлсэн байна.

Бидэнд Эдвард Сноуденийг АНУ-ын Засгийн газарт шилжүүлэн өгөх хууль эрхзүйн болон ёс суртахууны үндэслэл байхгүй гэж тэрбээр мэдэгдээд, ОХУ болон АНУ-ын хооронд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг солилцох талаар хэлэлцээр байгуулаагүй гэдгийг сануулан дурдлаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ