НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-03 14:47:11

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо.


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм.

Л.Хосбаяр нь инженер, нягтлан бодох бүртгэл, эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. ХААИС-ийг 2002 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжлээр, ХҮДС-ийг 2005 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, Шихихутаг дээд сургуулийг 2017 онд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.


Ажлын туршлагаас нь танилцуулбал,

2006-2009 онд Монголын хоршоологчдын холбооны нягтлан бодогч,

2009-2020 онд УИХ-ын Тамгын газарт нягтлан бодогч, референт, ахлах референт, дотоод аудитор, захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга,

2020-2023 онд ХЗДХЯ-нд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга,

2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байв.

 

Холбоотой мэдээ