Д.Трамп: АНУ, ОХУ хоёр "Лалын улс"-тай хамтран тэмцэх хэрэгтэй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-10-10 14:44:59

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өчигдөр Хиллари Клинтонтой хийсэн мэтгэлцээний үеэр ОХУ, АНУ хоёр “Лалын улс бүлэглэлтэй хамтран тэмцэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Асад, ОХУ болон Иран улс “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг устгаж байна. АНУ-ын сул бодлогоос болж тэд нэгдэж байна. Бид ОХУ-тай нэгдвэл энэ тэмцэл илүү үр дүнтэй байх болно гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ, Клинтон болон түүнийг тойрон хүрээлэгчид ОХУ-ыг улс төрийн зорилгоор үндэслэлгүй буруушаах нь газар авч магадгүй гэв.

Хиллари Клинтон Сирийн Алеппо хотын нөхцөл байдалд ОХУ болон Сирийн Засгийн газрыг буруушаахдаа ОХУ Асадыг төрийн эрхэнд үлдээхийг хүсч, “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд анхаарал хандуулахгүй байна гэж мэдэгдсэн аж.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ