Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-24 12:28:48

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газраас 40 жилийн дараа Хэнтий аймгийн Бэрх тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.


Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус станцын нээлтэд оролцлоо.


Дулааны шинэ станц ашиглалтад орсноор:

-448 орчим айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай тасралтгүй хангана.

-Дулааны эрчим хүчний боловсруулалт хоёр дахин нэмэгдэнэ.

-Орон нутагт 48 ажлын байр шинээр бий болно.

-Айл өрх, аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосноор уурын зуухны тоо цөөрч, агаарын бохирдол буурна. 




Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. 

Холбоотой мэдээ