СЭЛЭНГЭ: Яаралтай тусламж үзүүлдэг эмч нарын ур чадварыг дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Хүүхдийн
эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн сургалт" Сэлэнгэ
аймагт 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж буй эмч нарын ур чадварыг сайжруулах сургалт нь Монгол Улсын Засгийн газрын "Тогтвортой хөгжил 2030" хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг арилгах зорилтыг хангах, эрүүл мэндийн сайдын 489 тоот тушаалын дагуу зохион байгуулж байна.
Сургалтад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 17 сум, 6 тосгоны эмч, мэргэжилтнүүд ээлжээр хуваарийн дагуу хамрагдаж
байна. Сургалтын сургагч багшаар ЭНЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байна.
Ийнхүү эмнэлгийн яаралтай
тусламж үзүүлж байгаа эмч нарын
хүүхдийн эрэмбэлэн
ангилах яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлснээр
өвчтэй хүүхдэд
үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт
ахиц гарах
юм.