БАЯН-ӨЛГИЙ: Ихэнх нутгаар аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-14 15:39:21

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар ирэх өдрүүдэд аадар бороо орно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 


Тодруулж хэлбэл, энэ сарын 15, 18-ны өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар, 16-ны өдөр төв болон баруун өмнөд хэсгээр, 17-нд баруун хэсгээр аадар бороо орно.


Борооны өмнө хүчтэй салхи шуурч, мөндөр орж болзошгүй. Иймд аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Холбоотой мэдээ