Ашиглахаа больсон усан санг ажилд оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын Зүүн түрүүний хэсэгт байрлах 1-р усан санг засварлан ашиглалтад оруулж байна.
Энэ усан сан үйл ажиллагаа явуулахаа болиод хоёр жил удаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангахгүйн улмаас хаалгаа барьжээ. Усан сангийн мөөгөнцөртөж хөгцөрсөн байрыг нь буулган шинээр барьж, хүнсний стандартын шаардлага хангасан усны чингэлэг, хоолой зэргээр шинэчилж байна. Энэхүү ажлыг Булган аймгийн цэвэр бохир ус, дулааны асуудлыг эрхэлсэн "Булган мээж" ХХК өөрийн хөрөнгөөр хариуцан хийж байна. Үүнд 10 орчим сая төгрөг зарцуулж байна.
Мөн Булган сумын "Залуус" хороололд 15-р усан санг шинээр барих ажлыг тус компани хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулахад бэлэн болгоод байна. "Залуус" хорооллын иргэд зөөврийн усаар амьдардаг байжээ.
П.Батням